Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗ-н 2024 оны 07/24 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. МАСТЕР ЗУУРМАГ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Хоёр. шинэ цонх индастри ХХК-ийн үйлдвэрлэж буй 4-9-4-9-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 5 тасалгаат 70 мм хуванцар хүрээтэй Т6 ангиллын цонх, 4-18-4 хэмжээтэй 1 хөндийт шилэн багцтай, 6 тасалгаат 70мм хуванцар хүрээтэй Т8 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. ЭН ӨҮ ТИ ЭС ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 120 ангиллын хөөсөн полистирол (EPS)   хавтан  нь “MNS EN 13163:2011 Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага”, хөөсөн полистирол (PS) дулаалгатай олон үет төмөр хавтгайлж нь “MNS 6227:2010 Барилгын эрдэс хөвөн ба хөөсөн полистирол (PS) дулаалгатай олон үет төмөр хавтгайлж. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;

Дөрөв. Очир өргөө апартмент ХХК-ийн үйлдвэрлэж буй С15, С20, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол”, 5-10 мм, 10-20 мм-н дайрга нь “MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Тав. САЙХАН ТӨМӨРТ ХХК-ийн үйлдвэрлэж буй хөөсөн полистирол (PS) дулаалгатай олон үет төмөр хавтгайлж нь “MNS 6227:2010 Барилгын эрдэс хөвөн ба хөөсөн полистирол (PS) дулаалгатай олон үет төмөр хавтгайлж. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Зургаа. алтан жигүүр өргөө ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 150 ангиллын хөөсөн полистирол (EPS)   хавтан  нь “MNS EN 13163:2011 Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.

 

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР