Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗ-н 2025 оны 12/25 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. “ДОРНОД ГАН ХИЙЦ” ХХК-ийн үйлдвэрлэж буй даацын болон даацын бус ялуу нь “MNS 0864:2018 Тоосгон ханатай барилгын төмөрбетон ялуу. Техникийн шаардлага”, зоорийн ханын гулдмай нь “MNS 0843:1987 Барилгын зоорийн хана, суурийн гулдмай. Техникийн нөхцөл”, хучилтын төмөрбетон нүхтэй хавтан нь “MNS 1070:2009 Барилга байгууламжийн хучилтын төмөрбетон нүхтэй хавтан. Техникийн шаардлага”, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон нь “MNS 4232:2023 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон. Техникийн шаардлага”  стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Хоёр. ХАС КОНКРИЙТ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400, М450 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. МӨНХТАШИР ХАН” ХХК-ийн үйлдвэрлэж М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Дөрөв. ШИНЭ СТАНДАРТ ЮНАЙТЕД ХХК-ийн үйлдвэрлэж буй ШБХ 5М1-16-5М1-16-5М1 шилэн багцтай, 93 мм өргөнтэй, 6 тасалгаат хуванцар хүрээтэй Т4 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага”, ШБХ 10СМ-12-6М1-12-6М1 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, хуванцар гүүрэн дулаан тусгаарлагчтай хөнгөнцагаан хайлшин хүрээтэй Т4 ангиллын цонх нь “MNS GOST 21519:2014 Хөнгөнцагаан хайлшин цонх. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Тав. ПАСИФИК СЭЛБЭ КОНКРЕТ” ХХК-ийн үйлдвэрлэж М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Зургаа. ОЧ НАРАН” ХХК-ийн үйлдвэрлэж М150, М200, М250, М300, М350, М400, М450 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Долоо. МИТАЙМ КОНСТРАКШН МОНГОЛИА” ХХК-ийн үйлдвэрлэж С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Найм. ШШГЕГ “ХЭРЭМТ ЦАМХАГ” УТҮГ-ийн үйлдвэрлэж буй автоклавын хийт бетон гулдмай нь “MNS EN 771-4:2016 Өргийн материал. Автоклавын хийт бетон гулдмай. 4-р хэсэг: Техникийн шаардлага”, “MNS 0831:2016 Өргийн материал. Автоклавын бус сийрмэг бетон гулдмай. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Ес. МӨНХ АМПЕР КОНСТРАКШН ХХК-ийн үйлдвэрлэж буй барилгын ажилд хэрэглэх өнгөн болон суурь үеийн цавуу нь “MNS 6424:2013 Барилгын ажилд хэрэглэх цавуу. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг  жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.

            БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР