Баталгаажуулалтын албаны журмууд

Бүтээгдэхүүн баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах журам (БХҮНТ ББАЖ-08)

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. . Энэхүү журмаар “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” Монгол улсын хуулийн 4 дүгээр бүлэг, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, СХЗГ-ын даргын 2018 оны А/254 тоот тушаалыг үндэслэн Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албанаас /цаашид ББАлба гэх/ итгэмжлэлийн хүрээний баталгаажуулалтад хамрагдах барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүн, хийц эдлэлийн баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах ерөнхий харилцааг тогтооно.
  2. Энэ журмын хамрах хүрээнд дараах 2 төрлийн баталгаажуулалт зохицуулагдана.

- Заавал баталгаажуулалт

- Сайн дурын баталгаажуулалт

  1. Энэхүү журам нь бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр олон улсын стандартчилалын байгууллага (ISO) болон Олон улсын Цахилгаан техникийн комисс (IEC)үндэсний итгэмжлэлийн байгууллага (MASM)-аас боловсруулсан стандарт, арга зүйн удирдамжуудад нийцсэн болно

 

Хоёр. Норматив техникийн баримт бичиг

2.1 Бүтээгдэхүүнийг баталгаажуулахад хүчин төгөлдөр норматив техникийн баримт бичгүүдийн хэвлэмэл эхийг ашиглана.

2.2 Бүтээгдэхүүнийг баталгаажуулах үйл ажиллагаанд дараах норматив баримт бичгүүдийг мөрдлөг болгоно.

  • MNS ISO/IEC 17065:2013– Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага
  • MNS ISO/IEC 17067:2014 – Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар
  • MNS ISO/IEC 17000:2005 – Тайлбар толь, ерөнхий зарчим
  • MNS ISO/IEC 17001:2006– Шударга байдал-зарчим, шаардлага
  • MNS ISO/IEC 17002:2005 – Нууц зарчим, шаардлага
  • MNS ISO/IEC 17003:2005 – Гомдол, зарга-зарчим шаардлага
  • Монгол улсад бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах нийтлэг журам (СХЗГ-н даргын 2018 оны А/254 тушаал)
  • Монгол улсын Засгийн газрын 2018 оны “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”

 

Гурав. Баталгаажуулалтын үйл явц.

3.1 Сонголт- Баталгаажуулалтанд хамруулах тухай хүсэлт хүлээн авах.

  1. Хүсэлт гаргагч аж ахуйн нэгж байгууллага нь БХҮНТөвийн ББАлбаны www.bhunt.mn сайтаас бүтээгдэхүүнийг баталгаажуулахад шаардлагатай бүрдүүлэх материалын жагсаалтыг авч хүсэлтийг баталсан загварын дагуу гаргаж, холбогдох хавсралт материалыг бүрдүүлэн баталгаажуулалтын байгууллагад ирүүлнэ. Аж ахуйн нэгж нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тохирлын үнэлгээнд хамруулах хүсэлтээ энэхүү журмын  БХҮНТ ББАЖ-08/Маягт1-д  заасан маягтын дагуу бөглөж БХҮНТөвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албанд ирүүлнэ. Мөн тохирлын гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ БХҮНТ ББАЖ-08/Маягт1а маягтын дагуу хүсэлтийг бөглөж баталгаажуулалтын баримт бичгүүдийг бүрдүүлж БХҮНТөвийн ББАлбанд ирүүлнэ.
  2. Ирүүлсэн өргөдөл, хавсралт материалын бүрдүүлэлтийг Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны нарийн бичгийн дарга хүлээн авч, бүртгэн  БХҮНТ ББАЖ-08/Маягт3,  БХҮНТ ББАЖ-08/ Маягт3а  маягтыг хөтлөн албаны даргад шилжүүлнэ.
  3. Албаны дарга ажлын 1-3 өдөрт багтаан хүсэлтийн дүн шинжилгээ хийх шинжээчийг томилон түүнд цохолт хийн материалыг нарийн бичгийн даргад шилжүүлнэ. Нарийн бичгийн дарга ажлын 1-2 өдөрт багтаан томилогдсон шинжээчид хүсэлтийн дүн шинжилгээ хийх хүсэлт материалыг хүлээлгэн өгнө.
  4. Хүсэлтийн дүн шинжилгээг хийхээр томилогдсон шинжээч ажлын 1-3 өдөрт багтаан дүн шинжилгээг хийж шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагчид хандан нэмэлт мэдээллийг цуглуулна. Тухайн бүтээгдэхүүнд хамаарах техникийн шаардлагын стандартыг сонгон шаардлагыг тодорхойлно.

 

  1. Тодорхойлолт
    1. Томилогдсон шинжээч бүтээгдэхүүний тохирлыг баримт нотолгоонд тулгуурлан баримт бичгийн дүн шинжилгээг дараах байдлаар хийнэ.
  • Баталгаажуулалтын албанаас баталсан баримт бичгийн дүн шинжилгээ хийх маягтын дагуу хүсэлтийн иж бүрдлийг хянаж тэмдэглэл хөтлөнө.
  • Хүсэлтийн дүн шинжилгээнд шаардлагатай баримт бичгийн иж бүрдэлд дутуу, буруу хийгдсэн зүйлүүдийг тэмдэглэн хүсэлт гаргагчид хандан холбогдох ажилтанд утсаар буюу цахимаар хандан нэмэлт тодруулга материалыг залруулан бүрдүүлж харилцах хуудаст тэмдэглэл хөтлөн баримтжуулна.
  • Бүтээгдэхүүн түүхий эдийн сорьц, дээжид үйлдвэрлэгчийн зүгээс итгэмжлэгдсэн лаборатори болон байгууллагын өөрийн дотоод лабораторт хийгдсэн шинжилгээний дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийж техникийн шаардлагын стандартын үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийнэ.
  • Баталгаажуулалтын тохирлын үнэлгээнд хамрагдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагын чадавх, нөөц, жигд ажиллагаа, удирдлагын тогтолцооны байдалд урьдчилан дүгнэлт хийж, үнэлгээ хийх үндэслэл бүрдсэн эсэхэд дүгнэлт өгч, баримт бичгийн дүн шинжилгээг дуусган хүснэгтийг баримтжуулан дүн шинжилгээ хийсэн шинжээч гарын үсгээ зурна.
    1. Дүн шинжилгээ хийсэн ажлаа чанарын менежер, ахлах шинжээчид танилцуулж үнэлгээний баг томилуулах санал оруулна. Үнэлгээний ажил эхлүүлэхийн өмнө албаны дарга баталгаажуулалтын албаны шинжээчээс  БХҮНТ  ББАЖ-01/ Mаягт1-т заасан амлалтыг авахуулж гарын үсэг зуруулсан байна
    2. Ахлах шинжээч, чанарын менежер нь тухайн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос хамааруулан шинжээчийн туршлага, мэдлэг, шударга байдлын журамд нийцүүлэн 2-3 хүнтэй үнэлгээний баг томилох саналаа албаны даргад танилцуулан зөвшилцөж үнэлгээ хийх хүсэлт гаргагчид мэдэгдэн санал авч, зөвшилцсөний дараа ББАлбаны дарга үнэлгээний багийг томилно.
  • Үнэлгээний багийн ахлагч нь үнэлгээний ажлын удирдамж боловсруулан батлуулж, үнэлгээний ажлын төлөвлөгөө, үнэлгээний хуудсыг бэлтгэнэ.
  • Баталгаажуулалтын схемээ сонгоно.
  • Баталгаажуулалтын ажлын гэрээ байгуулна.
  • Баталгаажуулалтын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хүсэлт гаргагчид тохирлын үнэлгээ явуулах эсэх шийдвэрээ мэдэгдсэн байна.
    1.  Дүн шинжилгээ (Үнэлгээ)
      1. Тохирлын үнэлгээний үйл ажиллагааг холбогдох үйлдвэр дээр явуулахдаа сонгосон баталгаажуулалтын схемийн төрлөөс хамааруулан гүйцэтгэнэ.
      2. Үйлдвэрлэлийн цар хүрээ, парт цувралаас хамааруулан баталгаажуулалтын схемийг БХҮНТ ББАЖ-08/Хавсралт1-ээс сонгон хэрэглэнэ.
      3. Баталгаажуулалтын схемээс хамааруулан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн байдалд дүн шинжилгээ хийх явцад тухайн байгууллагын чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт, баталгаажуулалтын үр дүнг харгалзан үзнэ.
      4. Тухайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл нь стандарт, норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг холбогдох баримт бичигт үндэслэн харьцуулах аргаар үнэн зөв нотолж үнэлнэ.
      5.  Үнэлгээг хийхдээ БХҮНТ ББАЖ-08/Маягт4-ын дагуу үнэлгээний хуудсыг бөглөнө. Үнэлгээний үзүүлэлтэнд дараах үзүүлэлтүүд орно.
  • Бүтээгдэхүүний зохион бүтээлт, орц найрлагыг туршин тогтоосон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт
  • Чанарын дотоод хяналтын тогтолцоо
  • Бүтээгдэхүүний технологийн хяналт
  • Түүхий эдийн хяналт (гарал үүсэл, сорилт, хадгалалт, хамгаалалт, нийлүүлэлтийн тохирлын гэрчилгээ)
  • Хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгын хяналт баталгаажуулалтын гэрчилгээ, газардуулгын эсэргүүцлийн хэмжилтийн дүгнэлт
  • Сав баглаа боодол, хаяг шошго, чанарын дагалдах гэрчилгээний мөрдөлт, хяналт
  • Бүтээгдэхүүн, түүхий эдийн түүвэр дээж авах
  • Дээжийг эрх бүхий шинжээч авч, дээжийн протокол хөтлөн, итгэмжлэгдсэн лабораторид хүлээлгэн өгнө.
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа хийж хүсэлт гомдлыг барагдуулдаг байдал, баримтжуулалт тухайн үнэлгээний үед хэрэглэгч, нийлүүлэгчдээс санал асуулга авах
    1. Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний дүгнэлт гарсаны дараа үнэлгээний ажлын хэсэг шинжээчийн дүгнэлтийг БХҮНТ ББАЖ-08/Маягт5, үнэлгээний тайланг БХҮНТ ББАЖ-08/Маягт6-н дагуу гаргана.

 

  1. Үйлдвэрлэлийн үнэлгээгээр үл тохирол илэрсэн тохиолдолд дараах арга хэмжээ авна.
  • Илэрсэн үл тохирлын цар хүрээг тодорхойлох
  • Залруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг тогтоох
  • Шаардлагатай тохиолдолд сонирхогч байгууллагуудад уг бүтээгдэхүүнийг ашиглах нь аюултай болгох талаар мэдэгдэх
  • Залруулах арга хэмжээг хэрэглэх
  • Залруулсан тухай тайланг баталгаажуулалтын байгууллагад хүргүүлэх
  • Залруулах үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бол тохирлын гэрчилгээ олгохгүй.

 

  1. Илэрсэн үл тохирлыг бүрэн залруулсны дараа баталгаажуулалтын үнэлгээ хийсэн баг дараах үйл ажиллагааг явуулна.
  • Үл тохирлыг залруулсан тухай тайлантай танилцаж магадлах
  • Сонирхогч талуудад залруулсан тухай мэдээлэх
    1. Баталгаажуулалтын байгууллага нь хүсэлт гаргагчид түүний хүссэн мэдээллийг олон улсын стандартын дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд өгнө.

3.4  Шийдвэр 

Баталгаажуулалтын байгууллага нь итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, үйлдвэрлэлийн үнэлгээ, удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн байдал, нэвтрүүлэх шатандаа ажиллаж байгаа байдал, үнэлгээний багийн тайлан, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээний үүргийн биелэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг холбогдох нотлох баримтад тулгуурлан үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийж шинжээчийн дүгнэлтийг баталгаажуулалтын зөвлөлийн хуралд танилцуулж тохирлын гэрчилгээ олгох эсэх талаар шийдвэр гаргуулна.

  1. Гэрчилгээ олгох, бүртгэх
    1. Баталгаажуулалтын байгууллагын албаны нарийн бичгийн дарга тохирлын гэрчилгээг бичиж чанарын менежер хянаж, баталгаажуулалтын зөвлөлийн болон төвийн дарга, дүгнэлт гаргасан баталгаажуулалтын шинжээч гарын үсэг зурж нарийн бичгийн дарга дугаар өгч бүртгэснээр гэрчилгээ хүчин төгөлдөр болно.
    2. Гэрчилгээнд баталгаажуулалтын схемийн дугаар, баталгаажуулалт олгоход үндэслэсэн баримт бичгийн дугаарыг тусгасан байна.
    3. Хэрэв агуулгыг дэлгэрэнгүй бичих шаардлагатай бол түүнд хамаарах тодорхой бүтээгдэхүүний жагсаалтыг гэрчилгээнд хавсаргаж болно.
    4. Тохирлын үнэлгээний үр дүн сөрөг гарсан тохиолдолд баталгаажуулалтын байгууллага нь гэрчилгээ олгохоос татгалзсан тухай шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ. Энэ тохиолдолд баталгаажулалтын гэрээг дүгнэж баримтжуулна.
    5. Тохирлын гэрчилгээний хүчинтэй хугацааг тухайн үйлдвэрийн жигд ажиллагаа, нөөцийн хангалт, тохирлын тогтвортой байдлын хангалт, туршлага, норматив техникийн баримт бичгийн хүчинтэй хугацаа, менежментийн тогтолцооны стандартыг (ISO 9001, ISO 22000) нэвтрүүлж итгэмжлэгдсэн бол түүний хугацаа, хэрэглэгч захиалагчдын санал, хүсэлтийн дүн шинжилгээг харгалзан гурав хүртэл жилийн хугацаагаар тогтооно.
    6. Үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалт, техник, технологи, техникийн шаардлагад тохирох байдалд нөлөөлөхүйц өөрчлөлт хийвэл хүсэлт гаргагч нь энэ талаар баталгаажуулалтын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ. Үүний дагуу баталгаажуулалтын байгууллага уг бүтээгдэхүүнд сорилтыг шинээр явуулах үйлдвэрлэлийг дахин үнэлэх талаар шийдвэр гаргана.
    7. Баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэрээр тохирлын гэрчилгээ олгох шийдвэр гарсан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгоно.
    8. Тохирлын гэрчилгээ авсан  аж ахуйн нэгж, бүтээгдэхүүний  бүртгэлийг нарийн бичгийн дарга БХҮНТ ББАЖ-08/Маягт 7-9 - ийн дагуу хөтөлж хадгална.
    9. Баталгаажуулсан бүтээгдэхүүний лавлахыг БХҮНТ ББАЖ-08/Маягт11-р гаргана.

3.6 Магадлах хяналт

Тохирлын гэрчилгээг анх олгохдоо тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээнд магадлах хяналт хийхийг тусгана.

  1. Баталгаажуулсан бүтээгдэхүүнд 2 жилийн хугацаатай тохирлын гэрчилгээ олгосноос эхлэн 1 жил бүрд баталгаажуулалтын схемийн дагуу магадлах хяналт хийнэ.
  2. Бүтээгдэхүүний үзүүлж болзошгүй хохирлын зэрэг, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, үйлдвэрлэлийн хэмжээ, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн байдал, менежментийн тогтолцооны ISO 9001, ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн байдалд үндэслэн магадлах хяналтын хамрах хүрээг тогтооно.

 

  1. Магадлах хяналт нь дараах үйл явцаас бүрдэнэ. Үүнд:
  • Баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тохирлын гэрчилгээ хэрэглэгч байгууллагатай магадлах хяналт хийх хугацааг тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээнд тусгасны дагуу тохиролцоно.
  • Хяналт явуулах үнэлгээний баг томилно.
  • Баталгаажсан бүтээгдэхүүний талаар ирүүлж байсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх
  • Бүтээгдэхүүнийг сорилт туршилтад хамруулж түүний үр дүнд дүн шинжилгээ хийж томилогдсон шинжээч нь дүгнэлт гаргана.
  • Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн дунд санал асуулга явуулах, зах зээлээс бүтээгдэхүүний дээж авч сорилт туршилт хийлгэх
  • Хяналтын дүнг нэгтгэн шийдвэр гаргана.

 

  1. Магадлах хяналтын үнэлгээний багийн дүнг баталгаажуулалтын зөвлөлийн хуралд танилцуулан баримтжуулна. Баримтжуулсан мэдээллийн эх хувийг баталгаажуулалтын байгууллагад хадгална. Хувийг хүсэлт гаргагчид болон магадлах хяналтад оролцсон байгууллагуудад хүргэнэ.

Дөрөв. Гэрчилгээг сунгах, хүчингүй болгох

  1. Тохирлын гэрчилгээ эзэмшигч нь түүнийг сунгах хүсэлтээ гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө энэ журмын 3.1-д заасан материалын хамт БХҮНТөвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албанд  хүргүүлнэ.
  2.  Хэрэв гэрчилгээний хугацаа дуусгавар болох үед 6.3-д заасан нөхцөл, байдал илрээгүй тохиолдолд давтан үнэлгээ явуулахгүйгээр баримт бичигт дүн шинжилгээ хийж гэрчилгээг сунгаж болно. Энэ тохиолдолд энэхүү журмын 5-д заасны дагуу тохирлын гэрчилгээг сунгах тухай шийдвэр гарна.
  3.  Дараах тохиолдолд тохирлын гэрчилгээг түдгэлзүүлэх ба хүчингүй болгоно. Үүнд:
  • Бүтээгдэхүүн нь техникийн шаардлагын стандартад нийцэхгүй байх
  • Хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн тэмдэг тэмдэглэгээ хэрэглэх
  • Хаяг шошго, чанарын дагалдах гэрчилгээ нь стандартын шаардлагад нийцэхгүй байх
  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологид өөрчлөлт орох
  • Орц найрлага өөрчлөгдөх
  • Техникийн шаардлагын болон сорилт туршилтын стандартад өөрчлөлт орсон
  • Технологийн чанар, технологийн хяналтын тогтолцоонд өөрчлөлт орсон, тогтолцоог бүрдүүлээгүй дотоод хяналт, сорилтын үр дүн өөрчлөгдөж тохирлын тогтвортой байдал алдагдан үл тохиролд хүрэх нөхцөл бүрдсэн.
    1. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын байгууллагатай зөвшилцөж тогтоосон хугацаанд залруулах арга хэмжээ авч илэрсэн үл тохирлыг арилгаж стандартын шаардлагад тохирсныг баталж чадах тохиолдолд дахин шинжилгээ хийлгүйгээр түдгэлзүүлэх шийдвэрийг хүчингүй болгоно. Залруулсан арга хэмжээ нь шаардлагад нийцэхгүй тохиолдолд тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг хүчингүй болгоно. Гэрчилгээг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай шийдвэрийг хүсэлт гаргагчид, хэрэглэгчид, итгэмжлэлийн байгууллага болон сонирхогч талуудад мэдээлнэ.

Тав. Сайн дурын баталгаажуулалт

  1. Заавал баталгаажуулах бүтээгдэхүүний жагсаалтад тусгагдаагүй итгэмжлэлийн хүрээнд орсон бүтээгдэхүүнийг хүсэлт гаргагчийн хүсэлтээр сайн дурын баталгаажуулалтанд хамруулна.
  2. Сайн дурын баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүний тохирлыг хүсэлт гаргагчийн заасан норматив баримт бичигт тогтоосон шаардлагыг хангасныг үнэлж  тогтооно. Энэхүү норматив баримт бичигт Монгол улсад мөрдөх норматив бичигт заасан аюулгүй байдлын шаардлагуудыг тусгасан байна.

5.3. Сайн дурын баталгаажуулалтыг заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн дагуу явуулж, тохирлын үнэлгээний шаардлага хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгоно.

 

Боловсруулсан:   Чанарын менежер, шинжээч                                          С.Тунгалаг

 Хянасан:   Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны дарга                          Г.Оюун