Бүтээгдэхүүн баталгаажуулалт

ББЗ-н 2024 оны 15/24 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. АНТО-ОД ХХК-ийн үйлдвэрлэж буй элс 0-5 мм нь “MNS 0392:2014 Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, дайрга 5-10мм, 10-20мм нь “MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500, М550 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Хоёр. РОКМОН КОНКРИТ ХХК-ийн үйлдвэрлэж М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500, М550 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Гурав.БУРХАНТ ХЯСААТ ХХК-ийн үйлдвэрлэж буй дулааны сувгийн төмөрбетон тэвш нь “MNS 3875:1986 Дулааны сувгийн төмөрбетон тэвш. Техникийн нөхцөл”, гадна сувгийн төмөрбетон хавтан нь “MNS 0887:83 Гадна сувгийн төмөрбетон хавтан”, зоорийн хана, суурийн гулдмай нь “MNS 0843:1987 Барилгын зоорийн хана , суурийн гулдмай. Техникийн шаардлага”, цэвэр ус ариутгах татуургын шугамын худгийн угсармал төмөрбетон хийц эдлэл нь “MNS 0907:1982 Цэвэр ус, ариутгах татуургын шугамын худгийн угсармал төмөрбетон хийц”, усны байгууламжийн төмөрбетон эдлэлүүд нь “MNS 2057:1986 Усны аж ахуйн байгууламжийн төмөрбетон эдлэлүүд” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Дөрөв. пүдо аав ХХК-ийн үйлдвэрлэж буй элс 0-5 мм нь “MNS 0392:2014 Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, дайрга 5-10мм, 10-20мм нь “MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Тав. хүрэлмөнх цонх ХХК-ийн үйлдвэрлэж буй 4М1-12-4М1-13-4М1  хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 72 мм өргөнтэй 5 тасалгаат хуванцар хүрээтэй Т5 ангиллын цонх,  4М1-18-4М1 хэмжээтэй 1 хөндийт шилэн багцтай, 72 мм өргөнтэй 5 тасалгаат хуванцар хүрээтэй Т9 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Зургаа. ХАС АРСЛАН ХХК-ийн үйлдвэрлэж буй керамзит хайрга 10-20мм, 20-40мм нь “MNS 2917:2009 Сүвэрхэгжүүлсэн хайрга, дайрга, элс. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР