ББЗөвлөлийн 2023 оны 03 тоот шийдвэр
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2023 оны 02 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Нэг. “ЭКО ЦАГ” ХХК-ийн үйлдвэрлэж буй өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шон /УКШ 9.27.15-2.2; УКШ 10.32.19-3.8; УКШ 12.35.19-4.68; УКШ 15.39.19-12.0/ нь “MNS 4232:2011 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шон. Техникийн шаардлага” стандартын шаардлага, ӨХЦДАШ-н төмөр бетон конусан шонгийн залгаа /КШЗ 11.56L-1; КШЗ 11.56L; КШЗ 12.45U/ нь “MNS 5612:2006 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон конусан шонгийн залгаа. Техникийн шаардлага” стандартын шаардлага, ӨХЦДАШ-н төмөр бетон бортгон шонгийн залгаа /ЦШЗ 9.40L; ЦШЗ 9.40U; ЦШЗ 6.40L; ЦШЗ 6.40i; ЦШЗ 6.40U; ЦШЗ 4.5.40i/ нь “MNS 4233:2007 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон бортгон шонгийн залгаа. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;
Хоёр. “ОДКОН САЛХИВЧ” ХХК-ийн үйлдвэрлэж буй дулаан дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хөөсөн полиуретан бүрхүүл нь “MNS 5352:2004 Дулаан дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хөөсөн полиуретан бүрхүүл. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;
Гурав. “Дулаан баян говь” ХХК-ийн үйлдвэрлэж буй С15, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Дөрөв. “МӨНХ ТЭНГЭРИЙН ТАШУУР” ХХК-ийн үйлдвэрлэж буй бетон, төмөр бетон хийц, эдлэлүүд Худгийн ханын дугуйвч М200, Даацын ба даацын бус ялуу М200, Дулааны сувгийн төмөр бетон тэвш М300, Гадна сувгийн төмөрбетон хавтан М200 (ГСХ-5, ГСХ-6, ГСХ-7, ГСХ-9), Автозамын бетон болон төмөрбетон хашлага М300 (ЕТХ50.20.8, ЕТХ100.20.8), Зам талбайн хучилтын бетон хавтан М300 нь “MNS 0907:1982 Худгийн угсармал төмөрбетон хийц эдлэл.Техникийн шаардлага”, “MNS 0864:2018 Барилгын төмөрбетон ялуу. Техникийн шаардлага”, “MNS 3875:1986 Дулааны сувгийн төмөрбетон тэвш.Техникийн шаардлага”, “MNS 0887:1983 Гадна сувгийн төмөрбетон хавтан”, “MNS 0842:2006 Автозамын бетон, төмөрбетон хашлага.Техникийн шаардлага”, “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Тав. “АЛЬКОР ЭДЦ” ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 150 төрлийн хөөсөн полистирол (EPS) хавтан нь “MNS EN 13163:2011 Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгахаар тус тус шийдвэрлэв.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.МЯГМАР