Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗ-н 2024 оны 04/24 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. ДУЛААН БАЯН ГОВЬ ХХК-ийн үйлдвэрлэж буй С15, С20, С25, С30, С37, С45, С50 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Хоёр. ХҮСЛЭНТ БҮТЭЭМЖ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. МӨНХ АМПЕР КОНСТРАКШН ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 120, EPS 250 ангиллын хөөсөн полистирол (EPS)   хавтан  нь “MNS EN 13163:2011Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Дөрөв. УГАЛЗАН ЦАМХАГ ХХК-ийн үйлдвэрлэж буй М75 маркийн ердийн керамик тоосго нь “MNS 0138:2010 Керамик тоосго ба гулдмай. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Тав.БОТГОН ХӨӨВӨР ХХК-ийн үйлдвэрлэж буй буй М200, М250, М300, М350 марк, С15, С20, С25 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Зургаа. БАТ КОНКРЕТ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Долоо. ЭКО ЦАГИРАГ” ХХК-ийн үйлдвэрлэж буй худгийн угсармал төмөрбетон хийцүүд нь “MNS 0907: 1982 Цэвэр ус ариутгах татуургын шугамын худгийн угсармал  төмөр бетон хийц. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.