ББЗ-н 2024 оны 09/24 тоот шийдвэр
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Нэг. “ЖАРГАЛАНТ ӨӨДӨӨ” ХХК-ийн үйлдвэрлэж буй В1.0 ангийн полистиролбетон гулдмай, хавтан нь “MNS 5771:2007 Полистиролбетон. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;
Хоёр. “САЙХАН ХАНГАЙ КОНСТРАКШН” ХХК-ийн үйлдвэрлэж 4-9-4-9-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 5 тасалгаат 70 мм хуванцар хүрээтэй Т4 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;
Гурав. “ИТГЭЛ ТҮШИГ” ХХК-ийн үйлдвэрлэж буй элс 0-5 мм нь “MNS 0392:2014 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, хайрга 5-10 мм, 10-20 мм нь “MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн ерөнхий шаардлага” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Дөрөв. “ХУР ТАВАН ЭРДЭНЭ” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага”, явган замын бетон хашлага нь “MNS 0842:2006 Авто замын бетон болон төмөр бетон хашлага. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Тав. “ХӨТӨЛ КАРЬЕР” ХХК-ийн үйлдвэрлэж буй элс 0-5 мм нь “MNS 0392:2014 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.
Зургаа. Өмнөговь аймийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулж байсан “ЁЛ ЦАМХАГ” ХХК-ийн үйлдвэрлэлийн байршил өөрчлөгдсөн тул хүсэлтийн дагуу тохирлын гэрчилгээн дээрх хаягийг өөрчилж, гэрчилгээний хүчинтэй хугацааг хэвээр үлдээв.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.МЯГМАР