Үүсгэн байгуулагч

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо

МБМҮХолбооны эрхэм зорилго: Монгол улсын барилгын салбар түүний дотор барилгын материалын үйлдвэрлэл, бизнесийн хөгжилд тэргүүлэгч, идэвхитэй дэмжигч байж, Монгол улсад барилгын материалын нэр төрөл, чанараар дамжин их барилгын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд гол дэмжигч, урагшлуулан чиглүүлэгч нь болох. Холбооны стратеги зорилтуудаас -Барилгын материалын үйлдвэрлэл, бизнесийн өрсөлдөөнт хөгжлийг техник технологийн болон эдийн засгийн үйл ажиллагаагаар дэмжин зохицуулагч гол хүч болох Барилгын материалын үйлдвэрлэл, бизнесийн өрсөлдөөнт хөгжлийг техник технологийн болон эдийн засгийн үйл ажиллагаагаар дэмжин зохицуулагч гол хүч болох. -Барилгын материалын үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, төр засгийн бодлого боловсруулах үйл явцад санал дүгнэлтээ тусгуулах замаар олон нийтийн ба үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн харилцаа түншлэлийг хөгжүүлэх чадварлаг, нөлөө бүхий байгууллага болох. -Үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэд техник технологийн болон бизнесийн бүх талын дэмжлэг, үйлчилгээг үзүүлэгч тэргүүлэх байгууллага болох Гадаадын мэргэжлийн ижил төстэй холбоод болон бусад олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож идэвхитэй гишүүн байх.