Үүсгэн байгуулагч

Монголын газар зохион байгуулагчдын холбоо

2002 онд анх Газар хөгжил нийгэмлэг нэртэгээр байгуулагдаж байсан. 2007 онд Монголын газар зохион байгуулагчдын холбоо ТББ болсон. Тэргүүнээр ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Ж.Наранцацралт, Т.Энхжаргал, Д.Одончимэг нар ажиллаж байсан. 2013 оноос Монгол улсын зөвлөх инженер Д.Мөнхбаатар ажиллаж байна. Гүйцэтгэх захиралаар доктор С.Сайнбаяр ажиллаж байна. 2.1. МГЗБХ-ны эрхэм зорилго нь Газрын тухай Монгол улсын хууль болон газрын харилцааны талаархи бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Монгол улсад газрын менежментийг хөгжүүлэх, газрын харилцааг зохицуулах талаархи хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход төрийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх, салбарын үйл ажиллагааны норм норматив, технологийг шинэчлэх бодлогыг явуулахад туслах, мэргэжлийн байгууллага, хувь хүмүүсийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, олон улсын хэмжээнд энэ чиглэлээр гарч буй мэдээллээр хангах, гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино.