Зурган мэдээлэл

Шилэн хийц, цонх, хаалганы сорилт туршилтын лаборатори шинээр байгуулагдлаа

2023-10-11 15:46:24

"Шилэн хийц" ХХК нь шилэн хийц, цонх, хаалганы сорилт туршилтын лабораторийн үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг 2023.10.09-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтанд МБМҮХолбоо, БАК, БХҮНТөвийн төлөөлөл оролцож санал сэтгэгдэлээ солилцлоо. Тус лаборатори нь цонх, хаалга, фасадны дулаан дамжуулалт, физик шинж чанар, хуванцар хүрээний бат бөх зэрэг үзүүлэлтүүдийг шалгах суурин болон зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд олон улсын стандартын дагуу үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой юм.