Зурган мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2024-09-06 14:26:21

Улс орны хөгжил, бүтээн байгуулалтын өнгө төрх болсон барилгын салбарт ажиллаж буй нийт барилгачид, баталгаажуулалтын зөвлөлийн гишүүд, албаны шинжээчид, барилгын материалын салбарын нийт ажиллагсад, тохирлын гэрчилгээ  хэрэглэж байгаа үйлдвэрүүдийн ажилтнууд Та бүхэндээ Монголын шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Бүтээн байгуулах их үйлс тань амжилт бүтээлээр арвин,  өрнүүн дэлгэр байх болтугай.

Барилгын салбарын шилдэг үйлдвэрлэгчээр шалгарсан тохирлын гэрчилгээ эзэмшигч гэрээт байгууллагууд болох “Мөнх-Од цацрал” ХХК, “Мөнхийн гэгээ цонх” ХХК-ийн хамт олонд баярын мэнд хүргэж, ажил үйлс нь дэлгэрч байхын ерөөлийг дэвшүүлье.