Зурган мэдээлэл

Барилгын хана нурснаас болж долоон хүн дарагджээ

2016-09-26 10:45:01

    Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хана нурснаас болж долоон хүн дарагдсан гэсэн мэдээлэл өчигдөр /2016.09.22-ны өдөр/ харъяа Онцгой байдлын хэлтэс иржээ. Тодруулбал, тус хорооны "Мэлхий хад" гэх газрын зүүн урд талд "Бүрд Кил" компанийн барьж буй барилгын хана 16 цагийн орчимд нурсан аж. 

НОБГ-ын Налайх дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийнхэн уг барилгын нурсан хананд дарагдаж хүнд гэмтэл авсан дөрвөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэжээ. Харин бусад гурван иргэн нь хөнгөн гэмтэл авсан учир эмнэлэгт хүргээгүй гэж НОБГ-ын ажилтан мэдэгдлээ. 

 

 
 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Ерөнхий Газар