Текст мэдээлэл

"Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн- 2015" маргааш болно

2015-03-26 16:47:18

Барилга хот байгуулалтын салбарын төр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын удирдах ажилтны зөвлөгөөн 2015” нэгдсэн үйл ажиллагаа маргааш буюу гуравдугаар сарын 27-ны өдөр ээлжит их хурлаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнд барилгын салбарын 1000 гаруй удирдах ажилтнууд оролцох юм.