Текст мэдээлэл

"Барилгачдын зөвлөгөөн 2015" болж байна

2015-03-27 12:18:12

Монголын барилгын салбарын жилдээ ганц удаа хуран чуулдаг томоохон арга хэмжээ бол "Барилгачдын зөвлөгөөн 2015" билээ. Энэ жилийн хувьд барилгын салбарын 1000 гаруй удирдах ажилтнууд зөвлөгөөнд оролцож байна. Барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан ээлжит их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдрийн өглөөний 09 цагаас нээлтээ хийсэн юм. БХБЯ-ны Сайд Д. Цогтбаатар зөвлгөөнийг нээж хэлсэн үгэндээ " 2015 -2016 онд залуу гэр бүлээ дэмжсэн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах, аймаг бүот хэрэгжиж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын 44-р тогтоолын дагуу батлагдсан "Ногоон барилгын төслийг салбартаа хэрэгжүүлэх" зэрэг бодлогын хүрээнд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж онцлов. Мөн зөвөлгөөний үеэр БХБ-ын дэд Сайд Г.Байгалмаа, Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г. Гантөмөр, Барилгын Хөгжлийн Төвийн Захирал Б. Баярсайхан, БХБЯ-ны БНААБГ-ын дарга Б. Баасан, Сангийн Дэд Сайд С. Пүрэв, ГХГЗЗГ-ын Дарга А. Хүрэлшагай, СТХЗГ-ын дарга Г. Гантөмөр, БХБЯ-ны БЧААБГ-ын Дарга Ц. Ганбат нар нийт барилгын салбарынхандаа зориулж, үг хэлсэн. Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.