Текст мэдээлэл

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулж эхэллээ

2015-05-12 10:22:53

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвд “Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба” байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэв. Тус албаны үйл ажиллагаа нь барилгын байгууллага, хэрэглэгчдэд стандартын шаардлага хангасан барилгын материал, хийц, бүтээцийг зөв оновчтой сонгон хэрэглэхэд туслах, баталгаагүй хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжин хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах замаар зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж бизнесийг хөгжүүлэхэд тохирлын үнэлгээний баталгаагаар дэмжлэг үзүүлж ажиллах зорилготой. Дотоодын барилгын материал үйлдвэрийн бүтээгдэхүүн, импортын барилгын материал бүтээгдэхүүний баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллгааг тус алба зохион байгуулна. Баталгаажуулалтанд нийслэл, хөдөө орон нутгийн барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүн хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нийслэл хотын үйлдвэрүүдээс 10 гаруй байгууллага хүсэлтээ ирүүлж баталгаажуулалтын үнэлгээ хийгдээд байна. 2015 оны барилгын үйлдвэрлэлийн эрчимтэй үйл ажиллгаа өрнөж байгаа энэ үед хот хөдөөд барилгын материал үйлдвэрлэн борлуулж байгаа аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ баталгаажуулалтанд хамруулах үйл ажиллагаанд идэвхитэй хандан оролцохыг уриалж байна. Хаяг: Чингэлтэй дүүрэг 6-р хороо Бага тойруу 46 СУИС-ын баруун хойд талд 26/1 байр 2 давхарт 201 тоот Вэб: bhunt.mn И-мэйл: bhunt@barilga.mn Утас: 70110692, 99013068, 99061844 Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба