Текст мэдээлэл

Барилгын материалын үйлдвэрүүдэд

2022-01-31 09:40:33

Тохирлын гэрчилгээ эзэмшигч гэрээтэй хамтран ажиллаж байгаа харилцагч байгууллагууддаа 2022 оны ажлын амжилт хүсч мэндчилье. Та бүхэндээ барилга, хот байгуулалтын яамнаас барилгын материалын үйлдвэрүүдийн дотоод хяналтын лабораторийн талаар чиглэл өгч энэхүү албан тоотыг манайд ирүүлсэн тул та бүхэндээ мэдээлж байна. Иймд дотоод хяналтын лабораторийг бэхжүүлж, чадавхийг сайжруулан бүтээгдэхүүний дотоод хяналтыг тогтмолжуулан "Барилгын материалын сорилтын лабораторид чанарын тогтолцоог нэвтрүүлэх ба хэрэглэх заавар" MNS AASHTO R18:2005 стандартыг байгууллагадаа СХЗГ-аас худалдан авч үйлдвэрийн дотоод лабораторийн үйл ажиллагаанд мөрдөх журам боловсруулан хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Хүндэтгэсэн: ББАлбаны дарга Г.Оюун