Дорнод аймагт сургалт, мэдээллийн уулзалт зохион байгуулав
Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Барилгачдын холбоо хамтран 2022 он 3-р сарын 17, 18-нд Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлдэг барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн удирдах ажилтнуудад сургалт, мэдээлэл, уулзалтыг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, “Барилгын тухай”, “Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тухай” хуулийн хүрээнд барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгох, бетон зуурмагийг үйлдвэрлэх, барилгад хэрэглэх арчлах, бетоны нэмэлт, түүхий эдэд тавигдах шаардлага, бетоны анги, маркийн тэмдэг тэмдэглэгээг зөв хэрэглэх, чанарын дотоод хяналтыг зохион байгуулах, MNS EN 206:2017, MNS AASHTO R18:2005 стандартыг мөрдөх аргачлал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинээр батлагдсан дүрэм, заавар, 2020, 2021 онд шинээр батлагдсан стандартуудын мэдээллийн 2 өдрийн сургалт зохион байгуулж ажиллав. БХҮНТөвийн ББАлбаны дарга Г.Оюун, шинжээч У.Гэрэлчимэг нар тохирлын гэрчилгээ сунгуулах, шинээр авах “Сүх-Индэр”, “Сүхжин”, “Дорнод ганхийц” компаниудад очиж мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллах нь тохирлын үнэлгээг өргөтгөх барилгын чанар аюулгүй байдлыг хангахад ахиц дэвшил өгөх үр дүнтэй ажил боллоо.