Монгол Улсын ерөнхий сайдын 2018 оны 97 дугаар захирамж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны А/182 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний стандартын улсын үзлэгийн арга зүйн зааврын дагуу барилгын салбарын үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд улсын үзлэгийг зохион байгуулав.
Барилгын салбарын стандартын шинжлэх ухаан техникийн түвшин тогтоох үзлэг хийх ажлыг БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын баталсан техникийн даалгаварыг үндэслэн ШУТИС, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын галын аюулгүйн инженер техникчдийн холбоо, “Аргай чулуу” ХХК зэрэг 7 байгууллагаас 11 ажлын хэсэг зохион байгуулан гүйцэтгэв.
Үзлэгийн удирдамж, техникийн даалгаварт хавсрагдсан 549 стандартыг ажлын хэсгүүдэд материал, бүтээц эдлэхүүн, сорилт туршилт, мэргэжлийн төрөл чиглэлийн дагуу хуваарилан өгч салбарын стандартчиллын техникийн хорооноос зөвлөмж чиглэл өгч хамтран ажиллаа.