“БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ НЭГДСЭН ТӨВ”-ИЙН
ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын барилгын салбарын мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа нэгтгэн төр засгийн байгууллагатай нэг сувгаар харьцах, салбарын хөгжлийн бодлогыг хамтарч тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд хүч бололцоогоо нэгтгэн ажиллах зорилгоор 2011 онд “Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төв” төрийн бус байгууллагыг байгуулан ажиллуулж байна. Төв нь барилгын салбарын хөгжлийн асуудлаар мэргэжлийн холбоодын байр суурь, бодлогыг нэгтгэн илэрхийлэх, түүнийг төр, засгийн бодлогод тусган, хамтран хэрэгжүүлэх мэргэжлийн өөрөө удирдах төв байгууллага юм. “Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төв” нь үйл ажиллагааныхаа хүрээнд хот байгуулалт, архитектур зураг төсөл, барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, барилгын механикжуулалт, инженер геологи, геодези, зураг зүй барилгын салбарын холбогдолтой газрын харилцаа гэсэн дэд салбаруудыг хамруулдаг. БХҮНТөв нь төрийн болон төрийн бус байгууллагуудын дэргэдэх хороо, зөвлөл, комисст төлөөллөө томилон оролцуулах замаар үйл ажиллагаагаа явуулдаг, Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний төвтэй, дүрмийнхээ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн ажлын алба, төвүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
- Барилгын салбарын хөгжлийн асуудлаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад оролцож санал өгөх, мэргэжлийн холбоодын санал санаачлагыг нэгдсэн үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжүүлэх;
- Салбарын холбогдолтой хууль, эрх зүйн актуудын төсөл, үндсэн чиглэл, салбарын болон үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, байр сууриа илэрхийлэх, хэрэгжүүлэхэд оролцох;
- Төрийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх
- Барилгын салбарын төрийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарсан үйл ажиллагаа явуулж бодлогын чанартай томоохон асуудлаар салбарын холбоодыг төлөөлж ажиллана.
- Гадаадын болон олон улсын ижил төстэй байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
- Салбарын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт, ур чадварыг баталгаажуулах, сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулах, мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах;
- Барилгын норм ба дүрэм, стандарт, чанарын хяналтын тогтолцоог боловсронгуй болгоход төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, салбарын стандарт, барилгын норм ба дүрэмд үзлэг, шүүлт хийх, дүгнэлт гаргах, шинэчлэх, шинээр боловсруулах үйл ажиллагаанд оролцох;
- Барилгын материал, бүтээгдхүүний баталгаажуулалтын албыг байгуулан итгэмжлэлд хамрагдаж, холбогдох хууль дүрэм журам, стандартуудын шаардлагын дагуу барилгын материал, түүхий эд, хийц бүтээц, эдлэхүүн, бүтээгдэхүүний тохирлын баталгаажуулалт хийх;
- Салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт харилцааг төлөвшүүлэх салбарын ой, тэмдэглэлт баяр ёслолыг нэгтгэн зохион байгуулж шилдгүүдийг шалгаруулах болзол гаргах, дүгнэх;
Бага тойруу 46
СУИС-ийн баруун талд
26/1 байр 2 давхарт 201 тоот
Утас: факс: 70110692
Гар утас: 99013068, 99248272, 99061844
Web; http:bhunt.mn
E-mail: bhunt@barilga.mn