Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны танилцуулга

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ НЭГДСЭН ТӨВ

(мэргэжлийн төрийн бус танилцуулга)

 

БҮТЭЭГДЭХҮҮН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АЛБА

 

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба 2013 онд байгуулагдан баталгаажуулалтын байгууллагад тавигдах стандартын шаардлага MNS ISO/IEC  17065:2013-ын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байна.  Барилгын салбарын материал, бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд хамруулан баталгаажуулснаар барилгын чанар аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм.

 

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба нь MNS ISO/IEC 17065:2013 стандартын шаардлагыг хангаж, 2020 онд Үндэсний итгэмжлэлийн төвөөс 2 дахь удаагаа итгэмжлэгдэж, 16 нэр төрлийн 58 бүтээгдэхүүнд баталгаажуулалт хийх хүрээнд ажиллаж байна. 2015 оноос 2023 он дуустал давхардсан тоогоор Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг барилгын материалын 425 үйлдвэрийн 553 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгоод байна. Тус алба нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан ба албаны дарга, баталгаажуулалтын шинжээч-7, техникийн шинжээч-2 хүнтэй ажиллаж байна.

ЧАНАРЫН БОДЛОГО

Улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, амьдрах орчны чанар аюулгүй байдлыг хангахын тулд барилгын материал үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сайжруулахад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний стандартуудыг хэрэгжүүлэн дэмжлэг үзүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО

Барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүн нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаарх холбогдох техникийн зохицуулалт, стандартын шаардлага бүрэн хангасныг үнэн зөв, шударгаар баталгаажуулан, хэрэглэгчдэд оновчтой сонголт хийхэд туслахад оршино.

ЗОРИЛТУУД

  1. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үйл ажиллагаа, шийдвэр гаргах явцыг хүнд сурталгүй, шуурхай зохион байгуулж, чанарыг дээшлүүлнэ.
  2. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны ил тод, нээлттэй шударга байдал болон мэдээллийн нууцыг хамгаалах ажлыг хэвшүүлнэ.
  3. Үйлчлүүлэгч байгууллага, хүмүүстэй харилцан хүндэтгэлтэй, эелдэг харилцаа, соёлыг хөгжүүлнэ.
  4. Шинжээчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, эрх бүхий шинжээчдийн тоог нэмэгдүүлнэ.
  5. Барилгын материал, бүтээгдэхүүний шинэ нэр, төрлөөр баталгаажуулалтын хамрах хүрээг өргөтгөнө.

Үндсэн чиг үүрэг:

Дотоодын болон импортын барилгын материал, бүтээгдэхүүнд хууль, стандарт, дүрэм журам, холбогдох баримт бичгүүдийн хүрээнд баталгаажуулалт хийх

Баталгаажуулалтын төрөл:

  • Дотоодын барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний баталгаажуулалт
  • Импортын барилгын материал, бүтээгдэхүүний баталгаажуулалт

Хамрах  хүрээ:

  • Улаанбаатар хот, аймаг орон нутагт барилгын материалын үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудын бүтээгдэхүүнийг баталгаажуулах;
  • Гаалиар бүрдүүлэлт хийж байгаа импортын барилгын материал, бүтээгдэхүүнийг баталгаажуулах;

Чанар, аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангасан тохирлын гэрчилгээ авснаар:

  • Бүтээгдэхүүн нь чанарын баталгаатай болно.
  • Захиалагч, хэрэглэгчийн эрх ашиг, шаардлагад нийцнэ.
  • Бизнесийн нэр хүнд, ашигт ажиллагаа өснө.