Гэрээ

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын гэрээ

БХҮНТ ББАГ-01

 

БҮТЭЭГДЭХҮҮН  БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЭЭ

 

201... оны ...... сарын ...... өдөр                                    №                                    Улаанбаатар хот

 

 

Нэг талаас “Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв”-ийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба /цаашид ББАлба гэх/ нөгөө талаас “........................................” ХХК

                                                                                                           (байгууллагын нэр)

/ цаашид хүсэлт гаргагч гэх/ -ийн MNS ......... стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэж буй .................................................. баталгаажуулалтанд хамруулахаар дараах нөхцөлийг

               (бүтээгдэхүүний нэр)

харилцан тохиролцон  энэхүү гэрээг байгуулав.

 

Нэг. Ерөнхий зүйл

  1. Хүсэлт гаргагчийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь ББА-ны баталгаажуулалтын хамрах хүрээнд байна.
  2. Бүтээгдэхүүн баталгаажуулах үйл ажиллагааг MNS ISO/IEC17065:2013 стандартын шаардлагын дагуу явуулна.

 

Хоёр.Талуудын харилцан хүлээх эрх, үүрэг.

 

  1. Хүсэлт гаргагч  байгууллага, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, эрх:
    1. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын схемийн дагуу ББАлбанаас тодорхойлсон дараах  шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын шаардлагыг байнга хангах, баталгаажуулалтын албанаас мэдэгдсэн холбогдох өөрчлөлтийг хэрэгжүүлнэ.
  • Хүсэлтийг маягтын дагуу, бүрдүүлэх материалыг шаардлагын хэмжээнд боловсруулан ББАлбанд хүргүүлсэн байна.
  • ББАлбанаас томилогдсон үнэлгээ хийх ажлын хэсгийн удирдамжтай танилцсан байна.
  • Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын хамрах хүрээнд бүтээгдэхүүний сорилт шинжилгээний үр дүн, холбогдох баримт бичгүүд, бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандарт, бусад норматив баримт бичгийг бэлэн байлгах ба баталгаажуулалтын схемтэй танилцсан байна.
  • Үнэлгээний ажлын хэсгийг үнэлгээ явуулах нөхцөл бололцоогоор хангах ба үйлдвэрлэлийн технологи үйл ажиллагааг хэвийн жигд явуулж, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний сорьц дээж авах бололцоогоор хангах
    1. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын гэрээг үнэлгээний ажлын хэсэг томилогдохоос 3 хоногийн өмнө байгуулсан байна.
    2. Хүсэлт гаргагчийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь баталгаажуулалтын схемийн дагуу холбогдох стандарт, норматив баримт бичгийн шаардлагад нийцсэн байх ба баталгаажуулсан бүтээгдэхүүн нь шаардлагыг үргэлжлүүлэн хангах ёстой.
    3. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын үнэлгээний ажлын хэсэг үнэлгээ хийсний дараа баталгаажуулалтын ажлын төлбөрийг батласан тарифаар холбогдох схемийн дагуу ажлын 3 хоногт багтаан төлнө.
    4. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын албаны нэр хүндийг унагаах байдлаар бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хэрэглэхгүй байх, мэдээллийн хэрэгсэлд бүтээгдэхүүний талаар сурталчлахдаа баталгаажуулалтын схемд заасан шаардлагыг хангах, баталгаажуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах, зогсоох үед сурталчилгааг хэрэглэхгүй ба баталгаажуулалтын шаардлагыг хангах чадварт нөлөөлж болох өөрчлөлтийг мэдэгдэнэ.
    5. Хүсэлт гаргагч нь баталгаажуулалтын шаардлагыг хангахад холбогдолтой хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаатай байх ба хэрэглэгч байгууллагаас ирүүлсэн бүх гомдлыг бүртгэж, гомдлыг барагдуулан баримтжуулах ажлыг хариуцаж, уг бүртгэлийг баталгаажуулалтын байгууллагаас шаардсан үед бэлэн байлгана.
    6. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөх ХАБЭА-н дүрэм журамтай байх, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг хэрэглэх, ажилчдыг сургалтанд хамруулсан байна.
    7. Хүсэлт гаргагч нь  дараах эрхтэй.
  • Баталгаажуулалтын үнэлгээ хийх ажлын хэсгийн багийн бүрэлдэхүүнтэй танилцаж, ашиг сонирхлын зөрчилтэй, ажил хэргийн харилцаа холбоотой шинжээч байвал татгалзаж солиулах эрхтэй.
  • Үнэлгээний ажлыг хугацаанд нь шуурхай хийж бодит дүгнэлт гаргаж байгаа эсэхэд ажиглалт хийж, саналаа гаргах эрхтэй.
  • Өөрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээнд холбогдох нэмэлт материал, тайлбар гаргаж өгөх эрхтэй.

 

  1. Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны хүлээх үүрэг, эрх :
    1. ББАлба нь хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан танилцаж, дүн шинжилгээ хийж, үнэлгээ явуулах удирдамж гарган батлуулна.
    2. Ирүүлсэн материал шаардлага хангаагүй тохиолдолд энэ тухай хүсэлт гаргагчид цахимаар болон албан бичгээр хариу мэдэгдэж, хүсэлтийн дүн шинжилгээний дагуу дутуу материал, залруулах асуудлыг хүсэлт гаргагчтай хамтран ажиллаж, харилцах хуудас хөтлөн баримтжуулж хүсэлтийг бүрдүүлнэ. 
    3. ББАлба нь бүтээгдэхүүнд үнэлгээ явуулахдаа салбарын мэргэшсэн шинжээчээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид "шинжээч" гэнэ/ томилж, баталгаажуулалтын ажлыг холбогдох журмын дагуу  явуулна. Баталгаажуулалтын шинжээч нь сургалтанд хамрагдаж шинжээчийн эрх авсан байх, ажлын хүрээнд холбогдох аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орох үнэмлэхтэй байна.
    4. Үнэлгээ хийхдээ хүсэлт гаргагчийн баримт бичиг ба бүртгэлийг шалгах, үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцах,
    5. Хүсэлт гаргагч гомдол гаргасан тохиолдолд түүнийг бүртгэх, гаргасан гомдолд ББАлба дотоод аудит хийж үр дүнг мэдээлнэ.
    6. Баталгаажуулалт хийхэд шаардлагатай нэмэлт баримт бичгийг хүсэлт гаргасан байгууллагаас шаардаж авах, танилцах эрхтэй.
    7. Баталгаажуулалтанд хамрагдсан бүтээгдэхүүнд магадлах хяналт хийх.
    8.  Баталгаажуулалтын зөвлөлийн хурлын шийдвэр, үл тохирлын талаарх  мэдээллийг аж ахуйн нэгж байгууллага, холбогдох байгууллагад мэдээлэх.
    9. Шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй болохыг нотолсон дүгнэлтийг холбогдох байгууллагуудаас гаргуулах.  Холбогдох мэргэжлийн хүмүүсийг баталгаажуулалтад татан оролцуулах.
    10.  Бүтээгдэхүүний баталгаажуулалтын ажлын төлбөрийг ББАлбаны дүрэм журам, бусад холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу тооцож авна.

 

 

Гурав. Талуудын хүлээх хариуцлага

2.1. Талууд энэ гэрээнд дурьдсан ажлыг хийхийн тулд шаардлагатай техникийн буюу бусад баримт бичиг, мэдээллийг харилцан бие биедээ өгөх үүрэг хүлээнэ.

2.2. Талууд хүлээн авсан нууцын зэрэглэлд багтах мэдээллийн болон мэдлэг туршлага, технологийн нууцыг хадгалах үүрэг хүлээнэ.

 

 

Гурав.  Бусад заалт

3.1. Энэ гэрээ Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний үйлчилгээ Талууд үүргээ бүрэн биелүүлж, тооцоог хийж дууссан нөхцөлд дууссанд тооцогдоно. 

3.2. Гэрээнд шаардлагатай тохиолдолд тогтоосон журмаар нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

3.3. Хэрэв энэ гэрээ  болон түүнтэй холбогдох асуудлаар маргаан үүсвэл Талууд түүнийг хэлэлцээний замаар шийдвэрлэхийн тулд бүхий л арга хэмжээ авна.

3.4. Хэрэв Талууд маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжинд заасны дагуу шийдвэрлүүлэхээр зохих байгууллагад хандана.

 

 

 

Гэрээ байгуулсан:

 

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн             Хүсэлт гаргагч:                    

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны                   “................................................” ХХК -ийн              

Дарга                                                                                 Захирал

                                                                                                              

 

.....................................................  /Г.Оюун/                  ..................................../                           /  

                               / гарын үсэг /                                                              / гарын үсэг /

 

 Хаяг: Чингэлтэй дүүрэг 6-р хороо,                              Хаяг:

 Бага тойруу  46, 26/1 байр

 

 Утас:70110692                                                              Утас:

 И-мэйл хаяг: bhunt@barilga.mn                                   И-мэйл хаяг:

 

 


Тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ

БХҮНТ ББАГ-02

ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ ГЭРЭЭ

 

201... оны ...... сарын ...... өдөр                                    №                                    Улаанбаатар хот

 

Нэг талаас  Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн “Бүтээгдэхүүн баталгаажуулалтын алба” /цаашид ББАлба гэх/, нөгөө талаас Тохирлын гэрчилгээ эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага “...............................................” ХХК -ийн /цаашид эзэмшигч гэх/ үйлдвэрлэж буй

                             (байгууллагын нэр)

“.................................................................”-ийн   тохирлын гэрчилгээг хэрэглэх талаар дараах

                   (бүтээгдэхүүний нэр)

зүйлийг харилцан тохиролцов.

 

Нэг. Талуудын харилцан хүлээх үүрэг

Эзэмшигч нь:

  1. Бүтээгдэхүүнээ тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлнэ.
  2. Тохирлын гэрчилгээнд заасан бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд улирал тутамд хамруулж, тохирлын тогтвортой байдал  хангалтанд хяналт тавина.
  3. Үйлдвэрийн дотоод хяналтын болон хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторт хийгдсэн түүхий эд, хагас бэлэн бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүний сорилт шинжилгээний үр дүнг нэгтгэн дүн шинжилгээ хийх ба үйлдвэрлэлийн технологийн тохируулга, үйл ажиллагаанд хэрэглэж, баталгаажуулалтын албанаас хийх магадлан хяналтын үед баталгаажуулалтын шинжээчид танилцуулна.
  4. Үйлдвэрлэн нийлүүлж буй бүтээгдэхүүндээ холбогдох стандартад заасан үзүүлэлт, мэдээлэл бүхий чанарын дагалдах гэрчилгээ, хаяг шошго дагалдуулна.
  5. Гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ баталгаажуулалтын албанд гаргана.
  6. Бүтээгдэхүүн нь тохирлын гэрчилгээнд заасан стандартын үзүүлэлт, шаардлагад тохироогүйгээс хэрэглэгчид учирсан хохирлыг эзэмшигч хариуцна.
  7. Тохирлын гэрчилгээг баталгаажуулалтын байгууллагын нэр хүндэнд буруугаар нөлөөлөх байдлаар хэрэглэхгүй байх, баталгаажуулалттай холбоотой аливаа мэдэгдэл хийхгүй байх.
  8. Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг түр зогсоосон, цуцалсан тохиолдолд баталгаажуулалтыг аливаа сурталчилгаанд хэрэглэхгүй байх, баталгаажуулалтын байгууллагын шаардлагын дагуу тохирлын гэрчилгээ, гэрээ, бусад холбогдох баримт бичгийг буцаан өгнө.
  9. Энэхүү гэрээний хавсралтаар баталгаажуулалтын зөвлөлийн хурлаас үүрэг өгөгдсөн бол биелэлтийг хугацаанд нь гаргаж баталгаажуулалтын байгууллагад хүргүүлнэ.

 

Баталгаажуулалтын байгууллага нь:

  1. Гэрчилгээнд заасан бүтээгдэхүүний стандарт, техникийн зохицуулалтад өөрчлөлт орсон, хүчингүй болсон тухай бүрт гэрчилгээ эзэмшигчид бичгээр мэдэгдэж, гэрээний хугацааны асуудлыг шийдвэрлэнэ.
  2. Эзэмшигч нь энэ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлнэ.
  3. Баталгаажуулалтын схемийн дагуу магадлан хяналтыг  энэ гэрээний хавсралт үүрэгт заасан хугацаанд хийнэ.

 

Хоёр. Тохирлын тогтвортой байдлын хяналт

 

  1. Баталгаажуулалтын байгууллага гэрчилгээнд заасан бүтээгдэхүүн нь стандартын үзүүлэлт, шаардлагад тохирч байгаад “Бүтээгдэхүүнд баталгаажуулалт явуулах журам БХҮНТ ББАЖ-08”-ын дагуу хяналт тавина.
  2. Баталгаажуулалтын байгууллага нь тохирлын тогтвортой байдлын хяналтыг гэрээнд заасаны дагуу явуулна.

 

Гурав. Бүтээгдэхүүний өөрчлөлтийн тухай мэдээлэл

 

Тохирлын гэрчилгээ эзэмшигч нь баталгаажуулалтанд хамрагдсан бүтээгдэхүүн болон түүний үйлдвэрлэлийн технологи, чанарын удирдлагын тогтолцоонд өөрчлөлт орсон тохиолдолд 30 хоногийн дотор Баталгаажуулалтын албанд албан ёсоор бичгээр мэдэгдэнэ. Зайлшгүй мэдэгдэх мэдээлэлд дараах зүйлүүд орно.

  • Хууль зүйн, худалдааны, бүтцийн эрх зүйн байдал болон эзэмшил өөрчлөгдсөн тохиолдолд;
  • Гол удирдлагын ажилтан, шийдвэр гаргагч буюу технологи инженер, техникийн ажилтан өөрчлөгдсөн тохиолдолд;
  • Баталгаажсан бүтээгдэхүүний буюу үйлдвэрлэлийн технологийн шинэчлэлт хийгдсэн тохиолдолд;
  • Холбоо барих хаяг болон үйлдвэрлэлийн хэсэг өөрчлөгдсөн;

 

Дөрөв. Хэрэглэгчээс гарсан гомдол

 

  1.  Бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангахгүй байгаа тухай хэрэглэгчийн гомдлыг эзэмшигч хариуцах бөгөөд гомдлын шаардлагыг хангах талаар бүртгэл, мэдээлэл хөтөлж баримтжуулсан байна.
  2. Эзэмшигч нь гэрчилгээнд дурьдсан бүтээгдэхүүний талаар хэрэглэгчээс гаргасан санал, гомдол, тэдгээрийг барагдуулсан тухай бүртгэлийг баталгаажуулалтын албанаас шаардсан тухай бүр баталгаажуулалтын албанд тайлагнана.
  3.  Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг нуун дарагдуулахгүй, бүртгэлд бүрэн хамруулж, сайжруулалт хийж байх үүргийг эзэмшигч тал хүлээнэ.

 

Тав. Тохирлын гэрчилгээ хэрэглэх

 

  1. Тохирлын гэрчилгээг стандартын шаардлага хангаж байгаа бүтээгдэхүүн тус бүрд олгох ба гэрчилгээний хадгалалт, хамгаалалтыг эзэмшигч тал хариуцна. Хэрэв гэрчилгээг хаяж үрэгдүүлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчингүй болгон зарлуулсан тохиолдолд баталгаажуулалтын байгууллага тохирлын гэрчилгээ олгох шийдвэрийн хүчинтэй байх хугацаанд зөвхөн нэг удаа төлбөртэйгээр дахин олгоно.
  2. Хэрэглэгч нь тохирлын гэрчилгээг тухайн бүтээгдэхүүний чанарын баталгаа болгох ба түүнийг ил тод байрлуулах, сурталчлах, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ, тусгай зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтын баримт бичигт хуулбарлан хавсаргаж болно.
  3. Тохирлын гэрчилгээ нь тухайн байгууллагын бүтээгдэхүүний бизнесийн үйл ажиллагааны нэр хүндийн болон хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн техникийн шаардлага хангасан бүтээгдэхүүн болохыг нотлох баримт бичиг гэдгийг эрхэмлэн хүндэтгэж ажиллана.

Зургаа. Сурталчилгаа

 

  1. Эзэмшигч нь энэ гэрээний хүрээнд бүтээгдэхүүнээ олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах эрхтэй.
  2. Эзэмшигч нь бүтээгдэхүүний стандартад зааснаас өөр эрүүл мэнд, аюулгүй байдалд холбогдолтой үзүүлэлтийн талаарх мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй.
  3. Тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг түр зогсоосон, цуцалсан тохиолдолд баталгаажуулалтыг аливаа сурталчилгаанд хэрэглэхгүй байх, баталгаажуулалтын албаны шаардлагын дагуу тохирлын гэрчилгээ, гэрээ, бусад холбогдох баримт бичгийг ББА-д буцаан өгнө.

Долоо. Нууцлал

 

Баталгаажуулалтын алба нь тохирлын гэрчилгээ хэрэглэх бүтээгдэхүүний нэр төрөл, эзэмшигчийн хаягаас бусад мэдээллийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд эзэмшигчийн албан ёсны зөвшөөрлөөр өгч, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ. Харин хууль хяналтын байгууллагаас шалгаж тогтоох зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн тохиолдолд шаардлагатай мэдээллийг албан хүсэлтийн дагуу гаргаж өгнө.

Найм. Төлбөр

 

  1.  Эзэмшигч нь бүтээгдэхүүний тохирлын тогтвортой байдлын хяналт, шинжилгээ, зохион байгуулалттай холбоотой бүх зардлыг хариуцна.
  2. Тохирлын гэрчилгээг нэг жил ба түүнээс дээш хугацаагаар олгосон, сунгасан тохиолдолд тохирлын гэрчилгээ хэрэглэх баталгааны төлбөрийг жил бүр эзэмшигч тал баталгаажуулалтын байгууллагад төлнө. (Төлбөрийн хэмжээг баталгаажуулалтын байгууллага тогтооно.)

Ес. Гэрээ хүчин төгөлдөр болох, түүнийг цуцлах

 

9.1  Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс

     □                        □                               □

1 жилийн            2 жилийн                  3 жилийн                  хугацаанд хүчин төгөлдөр байна.                          (аль нь болохыг тэмдэглэ)

  1. Хэрэв гэрээний хугацааг сунгах, гэрчилгээг хүчингүй болгосон тохиолдолд энэ тухай Талууд нэмэлт тодотгол хавсаргаж, түүнийг харилцан тохиролцон баталж, тамга, тэмдэг дарсан тохиолдолд хүчинтэйд тооцно.
  2. Тодорхой нэг бүтээгдэхүүнд гэрчилгээ хэрэглэхийг зогсоосон тэр хугацаанаас эхлэн гэрээ нь зөвхөн тухайн бүтээгдэхүүний хувьд хүчингүй болно.
  3. Эзэмшигчийн хүсэлтээр гэрээний хугацааг цуцлахдаа тодорхой хугацаа заахгүй бөгөөд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн хүчингүй болгоно.
  4. Дараах нөхцөлд гэрээг цуцлах бөгөөд дор дурьдсан хугацааны дотор эзэмшигчид гэрээ цуцлах тухай албан ёсоор мэдэгдэнэ. Үүнд:

 

Гэрээ хүчингүй болох нөхцөлүүд:                               Баталгаажуулалтын албанаас      

                                                                                            эзэмшигчид урьдчилан мэдэгдэх

                                                                                            /хугацаа, хоногийн дотор/

 

 

Гэрээ байгуулсан:

 

Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн             Тохирлын гэрчилгээ эзэмшигч:                    

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн              “..............................................” ХХК -ийн              

Дарга                                                                                Захирал

                                                                                                              

 

.....................................................  /Г.Мягмар/                  ..................................../                           /  

                               / гарын үсэг /                                                              / гарын үсэг /

 

 Хаяг: Чингэлтэй дүүрэг 6-р хороо,                              Хаяг:

 Бага тойруу  46, 26/1 байр

 

 Утас:70110692                                                              Утас:

 И-мэйл хаяг: bhunt@barilga.mn                                   И-мэйл хаяг: