ББЗ-н 2024 оны 10/24 тоот шийдвэр
Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Нэг. “МЭРГЭДИЙН САЛХИ” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;
Хоёр. “ӨСӨХ БАЯН БҮРД ХАУС” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага”, авто замын бетон, төмөрбетон хашлага нь “MNS 0842:2006 Авто замын бетон болон төмөр бетон хашлага. Техникийн шаардлага”, цэвэр ус ариутгах татуургын шугамын худгийн угсармал хийц нь “MNS 0907:1982 Цэвэр ус, ариутгах татуургын шугамын худгийн угсармал төмөрбетон хийц”, дулааны сувгийн төмөрбетон тэвш нь “MNS 3875:1986 Дулааны сувгийн төмөрбетон тэвш. Техникийн нөхцөл”, гадна сувгийн төмөрбетон хавтан нь “MNS 0887: 83 Гадна сувгийн төмөр бетон хавтан” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;
Гурав. “ЧУХАМЖАРГАЛАН” ХХК-ийн үйлдвэрлэж буй дайрга 5-10 мм, 10-20 мм, 20-40 мм нь “MNS 0390:1998 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага”, төмөр замын чигжээс 31.5-63 мм нь “MNS EN 13450:2015 Төмөр замын зурваст хэрэглэх дүүргэгч материал” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Дөрөв. “БУЯНТ САРИГ БУЛАГ” ХХК-ийн үйлдвэрлэж буй худгийн дугуйвч, худгийн таг нь “MNS 0907:1982 Цэвэр ус, ариутгах татуургын шугамын худгийн угсармал төмөрбетон хийц” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;
Тав. “ЗОРРОХОС” ХХК-ийн үйлдвэрлэж 4М+9+5М+9+4М хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 6 тасалгаат 70 мм хуванцар хүрээтэй Т5 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;
Зургаа. “БИШРЭЛТ ГЯЛБАА” ХХК-ийн үйлдвэрлэж 5-13-4-13-4 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 8 тасалгаат 80 мм хуванцар хүрээтэй Т4 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Долоо. “ОЧИР ГАН БЕТОН” ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;
Найм. “МОН ХӨӨС КОНСТРАКШН” ХХК-ийн үйлдвэрлэж буй EPS 100 ангиллын хөөсөн полистирол (EPS) хавтан нь “MNS EN 13163:2011 Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистирол (EPS) бүтээгдэхүүн. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв.
БАТАЛГААЖУУЛАЛТЫН
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Г.МЯГМАР