Бүтээгдэхүүн баталгаажуулалт

ББЗ-н 2024 оны 11/24 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

 

Нэг. “ПЛАС САПЛАЙ ИНЖЕНЕРИНГ” ХХК-ийн үйлдвэрлэж буй С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Хоёр. “МАКС ӨРГӨӨ” ХХК-ийн үйлдвэрлэж буй С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. “ӨВ ИДЭР” ХХК-ийн үйлдвэрлэж буй элс 0-5 мм нь “MNS 0392:2014 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага” хайрга 5-10 мм, 10-20 мм нь “MNS 0346:2000 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Дөрөв. “БЭСТ ЭРГЭЛ” ХХК-ийн үйлдвэрлэж буй бетоны химийн нэмэлт G төрөл -SPF-100B2, G төрөл-SPF-100WP, Е төрөл-DB-707 нь “MNS ASTM C494/C494M:2011 Бетоны химийн нэмэлт. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Тав. “ХӨТӨЛИЙН ЗАНАР” ХХК-ийн үйлдвэрлэж буй барилгын заслын ажилд хэрэглэх өнгөлгөөний замазка нь “MNS 6424:2013 Барилгын ажилд хэрэглэх цавуу. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Зургаа. “ЭДТ” ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;

Долоо. “МӨНГӨЛӨГ ТЭЛМЭН” ХХК-ийн үйлдвэрлэж буй 5-6-5-12 хэмжээтэй 2 хөндийт шилэн багцтай, 5 тасалгаат 70 мм хуванцар хүрээтэй Т6 ангиллын цонх , 5-14-5 хэмжээтэй 1 хөндийт шилэн багцтай, 5 тасалгаат 70 мм хуванцар хүрээтэй Т8 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Найм. “ЧАНДМАНЬТАЛ” ХХК-ийн үйлдвэрлэж буй дайрга 5-10 мм, 10-20 мм нь “MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага”, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Ес. “МОН-ОР” ХХК-ийн үйлдвэрлэж буй зам талбайн хучилтын бетон хавтан, авто замын болон явган замын бетон хашлага нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага”, “MNS 0842:2006 Авто замын бетон болон төмөрбетон хашлага Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв. 

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР