Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗ-н 2024 оны 13/24 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. КЛАССИК БЬЮЛДИНГ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Хоёр. ЦЭНГИЙН ЗАМ ХХК-ийн үйлдвэрлэж буй 0-5 мм элс нь “MNS 0392:2014 Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, 5-10 мм, 10-20 мм хайрга нь “MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн ерөнхий шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол”, зам талбайн хучилтын бетон хавтан нь “MNS 4699:2016 Зам талбайн хучилтын бетон хавтан. Техникийн шаардлага”, авто замын бетон болон төмөрбетон хашлага нь “MNS 0842:2006 Автозамын бетон болон төмөрбетон хашлага. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Гурав. ХӨВСГӨЛ ЗАМ ХХК-ийн үйлдвэрлэж буй 0-5 мм элс нь “MNS 0392:2014 Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, 5-10 мм, 10-20 мм хайрга нь “MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн ерөнхий шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500, М550 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Дөрөв. ХОВДЫН ӨРГӨӨ ХХК-ийн үйлдвэрлэж буй ханын дугуйвч, худгийн таг, худгийн ул нь “MNS 0907:1982 Цэвэр ус ариутгах татуургын шугамын худгийн угсармал төмөрбетон хийц”, ӨХЦДАШ-ын төмөрбетон шон нь “MNS 4232:2023 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр бетон шон. Техникийн шаардлага”, ӨХЦДАШ-ын төмөрбетон бортгон шонгийн залгаа нь “MNS 4233:2007 Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөрбетон бортгон шонгийн залгаа. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Тав. АШИД БЭХИ ХХК-ийн үйлдвэрлэж буй 0-5 мм элс нь “MNS 0392:2014 Барилга, байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага”, 5-10 мм, 10-20 мм хайрга нь “MNS 0346:2000 Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн ерөнхий шаардлага”, М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай шинээр олгох;

Зургаа. ДОЦ ХХК-ийн үйлдвэрлэж буй 5-10 мм, 10-20 мм, 20-40 мм дайрга нь “MNS 0390:1998 Барилгын ажилд хэрэглэх дайрга. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Долоо. КОМФОРТ ИМПЭКС ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М250, М350, М400 марк, В10, В20, В25, В30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, үерийн хамгаалалтын сувгийн төмөрбетон хавтан нь “MNS 2057:1986 Усны аж ахуйн байгууламжийн төмөрбетон эдлэлүүд. Ерөнхий техникийн нөхцөл” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Найм. ГРИЙН ЛАЙН ТОВЕР ХХК-ийн үйлдвэрлэж буй 4-12-4-12-4 хэмжээтэй  2 хөндийт хатжуулсан шилэн багцтай, 6 тасалгаат, 70 мм өргөнтэй хуванцар хүрээтэй Т5 ангиллын цонх нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгохоор тус тус шийдвэрлэв. 

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР