Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн шийдвэр

ББЗ-н 2025 оны 06/25 тоот шийдвэр

Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар тохирлын гэрчилгээг шинээр олгох, сунгах асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлийг үндэслэн

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

 

Нэг. БАТС ӨРГӨӨ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Хоёр. БАТС ӨРГӨӨ ХХК-ийн үйлдвэрлэж буй барилгын ажилд хэрэглэх цавуу нь “MNS 6424:2013 Барилгын ажилд хэрэглэх цавуу. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг гурван жилийн хугацаатай сунгах;

Гурав. ГЭРЭЛТ ЦОХ ЦОНХ ХХК-ийн үйлдвэрлэж буй ШБХ 4М1-14-4М1-14-4М1  шилэн багцтай, 78 мм өргөнтэй, 7 тасалгаат  хуванцар хүрээтэй Т4 ангиллын цонх  нь “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Дөрөв. “ЭНЕРЖИ ИМПАЙР” ХХК -ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 маркийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Тав. “ЭНЕРЖИ ИМПАЙР” ХХК -ийн үйлдвэрлэж буй 0-5 мм-н элс нь “MNS 0392:2014 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх элс. Техникийн шаардлага” стандартын шаардлага, 5-10 мм, 10-20 мм-н хайрга нь “MNS 0346:2000 Барилга байгууламжийн ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга. Техникийн ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг тус тус хангасан тул тохирлын гэрчилгээг хоёр жилийн хугацаатай сунгах;

Зургаа. “ҮЛЭМЖ ЦЭЛМҮҮН” ХХК -ийн үйлдвэрлэж буй ШБХ 4М1-12-4М1-12-5М1  шилэн багцтай, 70 мм өргөнтэй, 5 тасалгаат  хуванцар хүрээтэй Т5 ангиллын цонх нь  “MNS 5802:2007 Барилгын цонх. Техникийн ерөнхий шаардлага”, “MNS 5830:2007 Барилгын хуванцар (PVC) цонх, хаалга. Техникийн шаардлага” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Долоо. ТОРГОН КОНКРЕТ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400, М450, М500, М550 марк, С10, С15, С20, С25, С30, С37 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Найм. ӨВГӨД ХУУРЧИЙН ГОЛ ХХК-ийн үйлдвэрлэж буй М150, М200, М250, М300, М350, М400 марк, С10, С15, С20, С25, С30 ангийн бетон зуурмаг нь “MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага”, “MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол” стандартуудын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

 

Ес. БАТ БАДРАХ ДӨЛ ХХК-ийн үйлдвэрлэж буй барилгын ажилд хэрэглэх цавуу нь “MNS 6424:2013 Барилгын ажилд хэрэглэх цавуу. Техникийн шаардлага” стандартын шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг нэг жилийн хугацаатай шинээр олгох;

Арав. ГАНГАН АНД ХХК-д үйлдвэрлэж буй хуванцар PVC цонхныхоо дулаан дамжилтын эсэргүүцлийн ангиллаа дээшлүүлэх үүрэг өгч, асуудлыг дахин хэлэлцэхээр хойшлуулав. 

 

 

 

БАТАЛГААЖУУЛАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                            Г.МЯГМАР