Монголын барилгын инженерүүдийн холбоо
Цахим хаяг
Монголын барилгын инженерүүдийн холбоо
Байгуулагдсан огноо: 1996 он 2-р сарын 09 өдөр Үндсэн чиглэл: Холбоо нь барилгын мэргэжлийн ажил үйлчилгээтэй холбоотой бүхий алив асуудлаар санал, зөвлөмж, удирдамж боловсруулах, салбарын ажил үйлчилгээ, ололт амжилтыг олон түмэнд сурталчлах, нэр хүндийг өргөх, олон түмэнд сурталчлах, нэр хүндийнг нь өргөх, олон нийтийн санал бодлыг судлах, шаардлагатай тохиолдолд төр засагт тэдний дуу хоолойг хүргэх, бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулах, алиьаа эрх зүйн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа болон техник технологийн төсөл, шийдэлд мэрэгжлийн зөвлөлөөрөө дамжуулан снал дүгнэлт өгөх, мэргэжлийн стандарт, зэрэг тогтоох, төрөл бүрийн уралдаан, шалгаруулалт зохион байгуулах, үр дүнг нь сурталчлах, зуучлах, барилгын салбарт мэргэжилтэн бэлтгэх, тэднийг давтан сургах ажлыг зохион байгуулах, холбооны шагнал өргөмжлөл олгох, олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагчдын мэдээлэл: 1996 оны 02-р сарын 09 өдөр ЗТСҮТ-ийн байрны 206 тоот өрөөнд МБИХ-г үүсгэн санаачлагч 29 инженерүүд хуралдан 100 хувийн саналаар Монголын Барилгын Инженерүүдийн Холбоог үүсгэн байгуулж, Удирдах бүрэлдэхүүнийг 9 тэргүүлэгчтэйгээр байхаар батлав. Холбооны анхны удирдах зөвлөлийн гишүүдээр Б.Лхагвасүрэн, Л.Энхцэцэг, Ц.Энхбаяр, Ц.Жалцав, Р.Норов, Ж.Шажинбат, А.Цогт, Ш.Даваадорж, Ө.Ганбаатар нарыг сонгов. МБИХ-ны удирдах зөвлөлийн анхны хуралдаанаар Холбооны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг, нарийн бичгийн даргаар Л.Энхцэцэг нарыг сонгов. Үүсгэн байгуулагчдын анхны хурлаа хийн, Удирдах зөвлөлийн дарга болон гишүүдийг сонгосны дараа Улсын бүртгэлд бүртгүүлэн албан ёсны гэрчилгээгээ 1996.04.22-нд авсан. Төлөөлөн Удирдах Зөвлөл (УЗ) 1996 онд байгуулагдснаас хойш бүх гишүүдийн хурлыг 7 удаа хуралдан, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. 2011 онд бүх гишүүдийн 7-р их хурлаар Удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг сонгон ажиллаж байна.