Зурган мэдээлэл

Эрдэнэт хотод сургалт, мэдээлэл зохион байгуулж, баталгаажуулалтын үнэлгээ хийв

2024-10-28 15:01:26

  • Тус төвийн Бүтээгдэхүүн баталгаажуулалтын албаны дарга, шинжээч нар 2024 оны 10-р сарын 23-25-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллалаа. Энэ хугацаанд Орхон аймгийн “Бүтээгдэхүүн материал эдлэлийн холбоо”-той хамтран Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй барилгын байгууллагын болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч, тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээт үйлдвэрүүдийн ажил олгогч, ажилтнуудад БХҮНТөвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа, бетоны чанар, дотоод хяналт, техникийн зохицуулалтын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулав. Мөн Орхон аймагт бетон зуурмаг, дүүргэгч материал, төмөр бетон хийц эдлэлийн чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа 8 үйлдвэрт давтан болон шинээр  баталгаажуулалтын үнэлгээ хийлээ.